How It Ends (2018) HD | Монгол хадмал

Synopsis

Хайртай эмэгтэйгээ дөнгөж бие давхар болоод буйг мэдсэн Вилл түүний яхир хатуу эцгээс зөвшөөрөл хүсэхээр найз бүсгүйгээ орхин ганцаар явна. Эцэгтэй нь уулзаж зөвшөөрөл хүсэх гэсэн бодол Виллийн толгойд эргэлдэвч цэргийн албыг олон жил хашсан найз охиных нь чанга хатуу эцэг болох Томм амаргүй даваа байх бөгөөд эцэстээ ам муруйж орхих нь тэр. Маргааш өглөө нь Вилл, найз охинтойгоо утсаар холбогдон цаашдаа хэрхэхийг ярилцаж байх зуур гэнэтийн асар хүчтэй газар хөдлөлт болж А.Н.У -ын баруун бүсийн бүх нутаг дэвсгэрт цахилгаан тасарч, үүрэн холбооны сүлжээ доголджээ. Амраг бүсгүйгээ гэсэн Вилл, Төрсөн охиноо гэсэн Томм нар хэргийн зангилааг тайлахаар 2000 миль газрыг машинтай цуг туулахад хүрэв.


Comments