Beasts Clawing at Straws (2020) HD | Монгол хэлээр

 Beasts Clawing at Straws (2020) HD | Монгол хэлээр

Synopsis

Бизнес нь бүтэлгүйтсний дараа ЖүнМан хагас цагаар халуун усны газар ажиллах болжээ. Тэр алзеймерийн өвчтэй ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд санхүүгийн хувьд хүндхэн байдалтай байлаа. Үйлчлүүлэгчийн шүүгээнд ихээхэн хэмжээний мөнгөтэй цүнх байгааг олж мэдсэн тэрээр авахаар шийднэ. Харин ТэЁн мөнгө хүүлэгчээс ихээхэн хэмжээний мөнгө зээлж, найз охиныхоо бизнест хөрөнгө оруулна. Гэвч төд удалгүй найз охин сураг болов. Мөнгө хүүлэгчид мөнгөө нэхсээр… МиРан хөрөнгийн зах зээлд их хэмжээний мөнгө алдана. Байнга хүчирхийлж байдаг нөхрийн хамтаар өөрийн бизнес хийх гэж оролдоно. Гэвч нэг өдөр түүний үйлчлүүлэгчдийн нэг нь нөхрөө алуулахаар ихээхэн хэмжээний мөнгөний санал тавина. Тус тусдаа өрнөх түүх ганц цэгт огтлолцсон нь мөнгө байлаа. Мөнгөний төлөөх тэмцэл цааш хэрхэн өрнөхийг та ЧИМЭЭГҮЙ ГЭТЭХ АРААТНУУД киноноос хүлээн авч үзээрэй.

Comments